Газар хөдлөлтөд тэсвэргүй 1000 гаруй орон сууц байна

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд тэсвэргүй 1000 гаруй орон сууц байна

Газар хөдлөлтөд тэсвэргүй 1000 гаруй орон сууц байна

Өнгөрсөн онд аймаг, орон нутагт хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10,5 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь холбогдох байгууллагуудын хийсэн нэгдсэн үзлэг шалгалтаар тодорхойлогджээ.

Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц л гэхэд нийслэлд 349, орон нутагт 702 байна

ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц л гэхэд нийслэлд 349, орон нутагт 702 байна. Үүнээс үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон нь нийслэлд 234, орон нутагт 221 барилга байгаа аж.

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар 131 барилгыг сонгосон ч 60 барилгыг буулгаж шинээр барих төслүүд хэрэгжиж байна. Үлдсэн 71 барилгад хөрөнгө оруулах төсөл зарласан ч эдийн засгийн хямрал болон бусад шалтгааны улмаас гүйцэтгэгчийн санал гарахгүй байгаа аж. 

Ингээд 2016-2017 онд 301 айлын 3 орон сууц ашиглалтад орсон гэж Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2018.05.09/ хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мэдээлсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж