Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг түргэн шуурхай,  үр дүнтэй явуулах чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг түргэн шуурхай,  үр дүнтэй явуулах чиглэл өглөө

Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг түргэн шуурхай,  үр дүнтэй явуулах чиглэл өглөө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, өмчийн бүртгэлээс хасах барилга обьектын мэдээллийг Нийслэлийн өмчийн  харилцааны газрын дарга Ч.Однасан хүргэлээ. Түүний танилцуулсан  Нийслэлийн өмчид бүртгэн авах обьектод 2017 онд ашиглалтад орсон  Баянзүрх дүүрэгт байршилтай 2, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай  2, Чингэлтэй дүүрэгт байрших  3, нийт 7  зөөврийн ус түгээх байр /Зөөврийн худаг/  болон Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатарын хувийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9, 10-р хороонд баригдсан 1 км асфальтбетонан авто замыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг тэргүүлэгчид дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Харин Нийслэлийн өмчөөс 12 зөөврийн ус түгээх байр, 1 резерваурын байр болон актлах тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, мөн дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн байр,  Баянгол дүүргийн 13, 30,34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хасахаар болсныг танилцууллаа. Тэргүүлэгчид сургууль цэцэрлэгийг өмчөөс хасч актлах болсон шалтгааныг  асууж, эдгээр буулгасан сургууль цэцэрлэгийн газар дээр аль болох түргэн хугацаанд  шинэ цэцэрлэг сургууль барих асуудалд анхаарч ажиллахыг Нийслэлийн өмчийн газарт даалгаж, энэ асуудлыг дэмжиж тогтоол гаргалаа.

Тэргүүлэгчид хуралдааны эхэнд ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг үргэлжлүүлэн сонсож, тэргүүлэгчдийн зүгээс асуудалд шүүмжлэлттэй хандаж, төсөл хөтөлбөр хариуцсан НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярт төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн байдал, удааширч байгаа шалтгаан, хэрэгжилт, үр дүн, эргүүлэн төлөх зээлийн хүү, хугацаа зэргийг нарийвчлан тооцож НИТХ-ын нэгдсэн  хурлаар оруулж танилцуулах үүргийг өглөө.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ‘Нийслэлийн хэмжээнд 3.0 их наяд төгрөгийн санхүүжилттай, 2012 онд эхнийх нь эхлэсэн, 2018 онд сүүлийнх нь эхлэж байгаа эдгэрэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадаагүйгээс болж Нийслэлчүүд та бид хохирч байгаа. Цаашид төслүүдийг эзэнтэй болгож, чанартай, цаг хугацаанд нь  багтааж шийдвэрлэдэг байдлыг хэрэгжүүлэх ёстой’ гэв.

Хуралдааны төгсгөлд НИТХ-ын ээлжит XVI  нэгдсэн хуралдааныг 2018 оны 5 сарын 31-ны өдрийн 09:00 цагт  хуралдуулахаар төлөвлөж, хэлэлцэх асуудлыг батласан тогтоол гаргалаа.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж