ШШГЕГ ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

ШШГЕГ ойгоо тэмдэглэнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90 жилийн болж буйтай холбогдуулан тус байгууллагаас өнөөдөр “Монгол ньюс” мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ойдоо зориулан наймдугаар сарын 25-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ба эрх зүйн шинэтгэл” сэдэвтэй цаг үеийн тулгамдсан асуудлаар онол практик, эрдэм жиншилгээний бага хурал зохион багйуулж, байрын тоглолтоо толилуулах ажээ. Харин наймдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд ойн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан зохион байгууласнаар ойн арга хэмжээ өндөрлөх юм байна. Өнгөрсөн амралтын өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд уг арга хэмжээг угтан нийт хорих анги, салбар нэгжийнхээ хүрээнд хийгддэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тэр дотроо хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага дээр яаж явагддаг, үүнийгээ зах зээлд, олон нийтэд хэрхэн гаргадгийн харуулсан  үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Харин өнөөдөр, маргааш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд хоригдож байгаа хүмүүсийн гарын ураар бүтсэн бүтээлийн үзэсгэлдэн, худалдаа явагдах юм байна.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90 жилийн ойд зориулан хийж буй “Хүнчин” уран сайхны киноны талаар тус киноны ерөнхий найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Энэхүү зохиолд хүн гэдэг хэн бэ гэдгийг түлхүү харуулсан. Хэдийгээр гэмт хэрэгтэн, ялтан ч гэсэн хүн. Тэднийг хууль зүй, ахуй нөхцөл талаас нь хариуцаж байгаа хянагч, дарга нар бүгд л хүн бөгөөд хүмүүс харилцан бие биендээ тусалж байвал орчлон ертөнцийг илүү гэрэл гэгээтэй сайхан харах болов уу гэдэг талаас нь уг бүтээлд дэвшүүлэн тавьсан. Уг кинонд хоригдол хүн хэрхэн өөрөө өөртэйгээ тэмцэн зөв ухаарлыг олж байгаа болон хорихын хянагч гэж хэн бэ гэдгийг харуулсан” хэмээв. Уг киноны ерөнхий зураглаачаар Лхагвадорж ажиллаж бол гол дүр Алдарт УДЭТ-ын жүжигчин Ариунбямба тогложээ. Уг киноны багт 60 гаруй хүн ажилласан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэд хэдэн ангиуд бүрэлдэхүүнээ оролцуулан мэргэжлийн арав гаруй залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж