НБА-н Бостон Селтикс баг бүсийн финалд шалгарлаа. Бостон Селтикс баг плэй-оффын 2-р шат буюу бүсийн хагас шигшээд Филадельфиа76 багтай учраа таарсан юм. Хоёр багийн 5 дахь тоглолтын өмнө Бостон Селтикс баг 3-1 харьцаатай тэргүүлж байсан бөгөөд талбайдаа ялалт байгуулж чадвал бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй болох байсан бол Филадельфиа76 хожигдвол улирлаа өндөрлүүлэх байсан.
Ингээд хоёр багийн 5 дахь тоглолт өнөө өглөө Бостон хотын “Ти.Ди.Гарден” ордонд болж талбайн эзэд 114-112 харьцаагаар ялалт байгуулсан байна. Энэ өдөр хоёр баг хоюулаашилдэг тоглолтоо үзүүлж байсан ч эцсийн мөчид ялагч нь Бостон Селтикс байлаа. Бостон Селтикс багийн гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноо авсан бол сэлгээнээс М.Смарт 14 оноогоор багтаа тус хүргэсэн. Ж.Татум энэ өдрийн гол хүн нь байсан бөгөөд 25 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн. Тэдний өрсөлдөгч Филадельфиа76 багаас Д.Сарич, Ж.Эмбид нар 27 оноо авсан бол Б.Симмонс 18, Жей.Жей.Рэдик 14 оноо авчээ.
Бостон Селтикс баг өнгөрсөн жил бүсийн финалд Кливленд Кавальерс багтай таарч цуврал 5 тоглолтонд хожигдож байсан. Тэгвэл энэ жил дахиад Кливленд Кавальерс багтай бүсийн финалд таарч байна.
Б.БЯМБАБАЯР