Африк тивийн 44 улс чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Африк тивийн 44 улс чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ

Африк тивийн 44 улс чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ

Рванда улсын нийслэл Кигали хотод болж өнгөрсөн Африкийн холбооны уулзалт хурлын үеэр тус тивийн 44 улс чөлөөт худалдааны хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ.

Ийнхүү 1.2 тэрбум хэрэглэгч бүхий зах зээлийг нэгтгэснээрээ 1995 оны Дэлхийн худалдааны байгууллагыг үүсгэн байгуулсан цагаас хойших том хамгийн том худалдааны гэрээ зурагдаж байгаа нь энэ болж байна.

Африкийн чөлөөт худалдааны гэрээний хүрээнд Африкийн улс хоорондын худалдааг эрчимжүүлж, импортын татвар болон татваргүй барааг хил нэвтрүүлэхэд үүсдэг хүндрэлтэй талуудыг арилгах зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр талууд тохиролцсон юм.

Африкийн холбоонд бүртгэлтэй нийт 55 улс байдгаас 44 нь ийнхүү гэрээнд нэгдэж орсон бөгөөд африк тивийн хамгийн том эдийн засагтай гэгдэх Нигерийн Холбооны Бүгд Найрамдах улс болон Бүгд Найрамдах Өмнөд Африк улс тус чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхээс татгалзсан юм.

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж