Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Тагнуулын ерөнхий газраас байцаалт авахаар дуудсан байна. Тэрбээр өчигдөр тус газарт очсон гэх мэдээлэл цацагдсан. Ямар асуудлаар байцаалт өгснийг түүнээс тодрууллаа.
-Тагнуулын ерөнхий газар ямар асуудлаар байцаалт авах гэж дуудсан юм бэ?
-Тагнуулын ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан.