Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв | News.MN

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БСШУС, ЭМ, ХНХ, ХХААХҮ-ийн сайдуудын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйнд зочилж малчдын аж амьдралтай танилцаж, МАА салбарын асуудлаар ярилцаж, малын эм болон бусад хэрэгслийг гардуулав. Албан томилолт аймгийн төвд “Мал эмнэлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны нээлтээр үргэлжилж, тус аймагт хүн эмнэлгийн автомашин, ХАА тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгөв. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн албан хаагч нар сахилга баттай, хүнд сурталгүй хуулийн хүрээнд ард иргэддээ үйлчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайдуудын хамтаар ажиллаж байгаа юм. Тодруулбал орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллаж байгаа юм.

Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийджээ

  1. Говь-алтай аймагт монгол сарлагийн үүлдэр угсааг сайжруулахад 500 сая төгрөг ХХААХҮЯ-наас гаргуулахаар шийдлээ
  2. Иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд худаг гаргаж өг хэмээн ХХААХҮЯ үүрэг болгов
  3. Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгаж, барихаар шийдэв
  4. 90 гаруй сая төгрөгийн өртөгтэй гурван хүн эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөв
  5. 2018 онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов
  6. Аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн үүний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны 10 дугаар сард Баянхонгор, Говь-алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өг гэсэн үүрэг өгөв.
  7. Дулааны цахилгаан станц барих шийдвэр гаргав. Нийт 10 аймагт баригдах юм. Нэг нь Говь-Алтай аймаг боллоо
  8. Тайширын усан цахилгаан станц барьж, 2019 онд дуусгана гэсэн шийдвэр гаргав.
  9. 1788 айлын орон сууцны асуудлыг шийдлээ
  10. Гурван сумыг эрчим хүчээр хангаж, 2019 он гэхэд шилэн кабелаар холбохоор болов
  11. Говь-Алтай аймгийн Солонго хороололд 320 хүүхдийн цэцэрлэгийг 2019 оны төсөвт суулгаж барихаар болов .
  12. Дэлгэр суманд цэцэрлэг барихаар шийдвэрлэв
  13. Барилгын цэргийн ангийг Говь-Алтай аймагт байгуулах шийдвэрийг гаргаж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв.
  14. Алтай суманд эмнэлгийн барилгыг судалж 2019 онд төсөвт суулгаж, бүтээн байгуулахаар шийдвэрлэв
  15. 960 хүүхдийн сургуулийн тоног төхөөрөмжийг шийдэв. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5,2 хувьтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн дээрх ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд хэлэв.

Иргэдтэй хийх уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Говь-Алтай аймагт гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэдгийг иргэд хэлсэн. Тиймээс Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасанд үүнд тусгайлан анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж ажилла гэсэн хатуу үүргийг өгөв.

Ерөнхий сайд өнөөдөр тус аймгийн хүүхэд, залуучуудын төв, Солонго орон сууцны хорооллоор явж ажиллах юм

Эх сурвалж: zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-10 66.181.185.109

32 уу 33 уу

Avatar

зочин 2018-05-10 202.70.44.146

амжилт баяр хүргэе аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа гэхдээ амлалтаа ажил болгоорой

Avatar

ЗОЧИН 2018-05-10 66.181.161.20

[Хориотой Үг] ГЭЖ БИЧИЖ БОЛОХГҮЙ БОЛЧИХСОН ЮМ УУ ХААШАА ЮМ

Avatar

Зочин 2018-05-10 66.181.185.109

etrwhats

Avatar

Зочин 2018-05-10 66.181.185.109

sarangerel avgai yuu hiij yava yum bol o

Avatar

ЗОЧИН 2018-05-10 66.181.161.20

ХӨДӨӨ ОРОН НУТГААР ЯВЖ АЖЛАХ НЬ ҮҮРЭГТ АЖИЛ НЬ !!ГЭХДЭЭ ДОРНОД ӨМНӨГОВИОР НЭГ БАЙГА [Хориотой Үг] НАРЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ Л ГЭЖ!!!ЖОНШ МАНАЙ БАЯЛӨГ БАЙЛТАЙ !!!ДУУСАХГҮЙ ДУНДАРДАГҮЙ ЮМ ШИГ Л УРШААЁСТОЙ Л ЦУВЖ БАЙНАШ ДЭЭ ЭНЭ ТАЛ ДЭЭР АНХААРДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БОЛ УУ

Avatar

Зочин 2018-05-10 122.201.24.217

Тайширын цахилгаан станцыг чинь аль эрт барьж дуусгаад ажиллаж байгаа биз дээ.

Avatar

Базар 2018-05-10

Хөдөөгүүр яваад том том амлаад байдаг чинь Цэдэнбал дарга ч хийдэггүй байсан ажилд даа. Хүрэлсүх та арай дэндэж байгаа юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж