Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалт хаана, хэзээ болох нь олны анхаарлын төвд байгаа.
Хэзээ, хаана уулзахаа гурав хоногийн дотор зарлана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гаригт /2018.05.09/ мэдэгдлээ. Гэхдээ уулзах газар нь хоёр Солонгосын хилийн зааг дахь Зэвсэггүй бүс биш гэдгийг онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Зэвсэггүй бүсэд уулзаж болох юм гэж мэдэгдсэн юм.
Хоёр Солонгосын тэргүүн нар дөрөвдүгээр сарын сүүлээр Зэвсэггүй бүсэд түүхэн уулзалтаа хийсэн билээ.
А.ТУЛГА
Эх сурвалж: Ройтер