МАН, АН-ын бүлгүүд ээлжит бусаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

МАН, АН-ын бүлгүүд ээлжит бусаар хуралдана

МАН, АН-ын бүлгүүд ээлжит бусаар хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2018.05.10/ ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг талаар байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас ийнхүү хуралдах юм байна.

Дээрх төслүүдийг УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцсэн бөгөөд намын бүлгүүд дээр байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж