Ювентус клуб цомын АШТ-нд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Ювентус клуб цомын АШТ-нд түрүүллээ

Ювентус клуб цомын АШТ-нд түрүүллээ

Италийн хөлбөмбөгийн цомын АШТ буюу Копа Италиа тэмцээний шигшээ тоглолт боллоо. 2017-2018 оны цомын АШТ-ний шигшээд АС Милан болон Ювентус клубууд шалгарсан бөгөөд шигшээ тоглолт Италийн нийслэл Ром хотын “Олимпийн” цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Шигшээ тоглолтонд М.Аллегригээр удирдуулсан Ювентус клуб Ж.Гаттузогийн удирдсан АС Милан клубыг 4-0 харьцаатай хожиж 2017-2018 оны Италийн хөлбөмбөгийн цомын АШТ-ний түрүүг хүртлээ. Хоёр багийн тоглолт эхний үед гоол ороогүй бол 2-р хагаст Ювентус клубээс хамгаалагч М.Бенатиа 2 гоол оруулсан бол довтлогч Д.Коста 61 дэх минутанд гоол оруулснаар Ювентус клуб итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Ювентус клубын гоолын бороо үүгээр дуусаагүй бөгөөд АС Милан клубын Н.Калинич 76 дахь минутанд өөрийн хаалгандаа гоол оруулсан. Ийнхүү тоглолт өндөрлөхөд Ювентус клуб 4-0 харьцаатай ялалт байгуулж сүүлийн 4 улирал дарааллан Копа Италиа тэмцээнийг цомыг хүртлээ. Ювентус клубын хувьд цомын АШТ-нд түрүүлээд зогсохгүй энэ улиралд Италийн лигийн АШТ-ний 36-р тойрогт Болонья клубыг хожиж лигтээ түрүүлэх боломжоо тун өндөр болгоод байгаа. Одоо үлдсэн 2 тойргоос наанадаж нэг тэнцээ авахад л лигийн аваргын цомыг хүртэх боломжтой болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж