Английн Премьер лигийн 37-р тойргийн нөхөн тоглолтууд явагдаж байна. Энэ тойрогт лигийн хүснэгтийн 5-рт Аваргуудын лигийн эрхийн гадна бичигдэж байгаа Челси клуб талбайдаа Хаддерсфилд Таун клубыг хүлээн авч тоглолоо. Челси клубын хувьд энэ тоглолт маш чухал, ирэх жил аваргуудын лигт орох гэвэл заавал хожих ёстой тоглолт байсан. Учир нь тэдний өмнө Ливерпүүл клуб 3 онооны илүүтэй аваргуудын лигийн бүсэд бичигдэж байгаа. 37-р тойрогт хожиж байж аваргуудын лигийн эрхийн төлөө Ливерпүүл клубтэй сүүлийн тойрог хүртэл өрсөлдөөн өрнүүлэх ёстой.
Гэвч Челси клуб талбайдаа лигийн хүснэгтийн унах бүсэд тун ойрхон байгаа Хаддерсфилд Таун клубыг хүлээн авч тоглон 1-1 харьцаатай тэнцлээ. Д.Вагнераар удирдуулсан Хаддерсфилд Таун ажлаа тун сайн хийж тэнцээ авснаар доош унах аюулаас ангижирч чадсан. Тоглолтын эхний гоолыг зочин баг Хаддерсфилд Таун клубээс довтлогч Л.Депойтре гоол оруулсан бол 62 дахь минутанд талбайн эзэн Челси клубээс М.Алонсо тэнцээний гоолыг оруулсан. Ингээд үлдсэн цагт аль аль багаас гоол оролгүй цаг дууссан байна.
Ийнхүү Хаддерсфилд Таун клуб доод лиг рүү унах аюулаас чөлөөлөгдөж чадсан бол Челси клуб аваргуудын лигт орохын тулд үлдсэн нэг тойрогт заавал хожил байгуулж, урдаа байгаа Ливерпүүл клубыг заавал хожигдохыг харах л үлдэж байна. Челси клуб Ньюкасл клубтэй тоглох бол Брайтон клубтэй тоглоно.
Б.БЯМБАБАЯР