Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл аж төрөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилго бүхий Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон-2018” аянд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нэгдлээ.
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус олон улсын гүйлтийн шилжин явах цомыг Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар нарт хүлээлгэн өглөө.
МИАТ компанийн зүгээс гүйлтийн спортыг хөгжүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжин уг марафонд идэвхитэй оролцохыг уриалж байна.