Сүү ХК-ийн “60 супер азтан” хөтөлбөрийн супер шагнал Prius20 автомашины дараагийн эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Сүү ХК-ийн “60 супер азтан” хөтөлбөрийн супер шагнал Prius20 автомашины дараагийн эзэн тодорлоо

Сүү ХК-ийн “60 супер азтан” хөтөлбөрийн супер шагнал Prius20 автомашины дараагийн эзэн тодорлоо

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас 60 жилийн ойн хүрээнд “60 супер азтан” сугалаат хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэглэгчиддээ бэлэг барьсан билээ.

Хэрэглэгчид Сүү ХК-ийн тетрапак савлагаатай “MILK” сүүний логог цуглуулан, сугалаа авч энэхүү хөтөлбөрт  хамрагдсан аж. 

#60_супер_азтан сугалаат хөтөлбөрийн сүүлийн буюу 5 дахь удаагийн тохирол 5-р сарын 5-ны 20:00 цагаас MNC television телевизээр шууд явагдаж, супер шагнал #Prius20 автомашины дараагийн эзэн тодорчээ. Энэхүү тохирлоор 0002600 серийн дугаартай Ц.Наранцэцэг супер азтан болж, шинэхэн төмөр хүлгийн эзэн боллоо. 

Мөн iPhone8 гар утасны эзнээр 0003867 серийн дугаартай Б.Эрдэнэ-Очир, нөүтбүүкний эзнээр 0003772 серийн дугаартай Г.Түмэнжаргал, 1 сая төгрөгийн эзнээр 0001650 серийн дугаартай Т.Мягмаржав, 500 мянган төгрөгийн эзнээр 0000693 серийн дугаартай Г.Гэрэлчимэг, 0000634 серийн дугаартай О.Энхбаяр нар, бүтэн жилийн сүү тарагны хэрэглээний эзнээр 0004280 серийн дугаартай Б.Ванчиндорж, 0002258 серийн дугаартай С.Бат-Очир нар, бүтэн жилийн сүүний хэрэглээний эзнээр 0001677 серийн дугаартай Ж.Эрдэнэ-Очир, 0002761 серийн дугаартай Д.Отгондулам нар, хагас жилийн сүүний хэрэглээний эзнээр 0003781 серийн дугаартай Г.Алтанзул, 0003705 серийн дугаартай Г.Тулгаа нар тус тус тодорч, аз од нь гийсэн нийт 12 азтан энэ удаагийн тохирлоор шалгарсан байна.

Ийнхүү нийт 60 азтан энэхүү хөтөлбөрийн хүрээнд “MILK” сүүгээ уугаад, 8 төрлийн хонжворын эзэд боллоо.

Сүү ХК-иас 60 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгчиддээ чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж