Картаа мессэжээр удирдах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

Картаа мессэжээр удирдах боломжтой боллоо

Картаа мессэжээр удирдах боломжтой боллоо

Хүмүүс биедээ бэлэн мөнгө авч явах нь багасаж, картаар бэлэн бусаар төлбөр тооцоо хийх нь түгээмэл болсон. Гэвч иргэд өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж, картаа алдах, гээх, бусдад залилуулах, үүнээс шалтгаалан цахим гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Капитрон банкнаас карт эзэмшигчиддээ “Мессэжээр картын дансаа удирдах” үйлчилгээг хүргэж эхлэлээ.

Харилцагч өөрийн картаа алга болгосон, мэдээллээ бусдад алдсан тохиолдолд цаг алдалгүй хаалгах шаардлагатай болдог. Тэгвэл тухайн харилцагч “мессэж банк” үйлчилгээнд бүртгэлтэй картын дансаа өөрийн бүртгэлтэй гар утасны тусламжтай хаах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, Карт эзэмшигч картаа алдсан, гээсэн даруйдаа 133030 тусгай дугаарт “хаалгах дансны дугаар” буюу 3099****** close гэсэн мессэжийг бичиж илгээснээр картаа идэвхгүй болгож, өөр бусад хүн ашиглахаас сэргийлэх юм. Хэрэв та картынхаа дансны дугаарыг мэдэхгүй бол 133030 тусгай дугаарт Card list гэсэн мессэжийг илгээж, карттай холбогдсон дансаа мэдэх боломжтой.

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандаж, мессэж банк үйлчилгээг үнэ төлбөргүй нээлгээрэй. Мессэж банкны үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/personal/ebank/message-bank – с авна уу.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж