“Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.10-нд нийтлэгдсэн

“Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна

“Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын 73 жилийн ой нь болж байна.

Харин энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.

Эдгээр түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун редакторлан эрдэмтэн, түүхчдийн хамт эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран 2015 онд “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэйгээр гаргасан юм.

Харин энэхүү нөр их хөдөлмөрөөр бүтээсэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Баримт-гэрэл зургийн цомгийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун Монголын түүх, улс төр, Орос-Монголын харилцаа, цэрэг дайны түүхээр суралцагч аспирант, доктрант, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч хэн бүхэнд зориулан “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номын эхийг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим www.president.mn хуудсаас уншихаар оруулав.

Та номыг энд дарж татаж авч уншина уу.

Мөн 1941-1945 оны хооронд Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэн, улаан армид ямар тусламж үзүүлж байсан талаарх тоо баримтыг агуулсан доктор, профессор С.Чулууны илгээсэн товч мэдээллийг энд дарж уншина уу.

Анхааруулга: Зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс хэвлэн нийтлүүлэх, хэсэгчлэн ашиглахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж