УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажилалаа

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажилалаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажилалаа

“Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Төв, Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж, “Дархан-Өргөө” Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцлоо.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь барилга, техник, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн 9, 12-р анги төгсөгчид болон насанд хүрэгчид, мэргэжил эзэмших хүсэлтэй хүн бүрийг элсүүлэн сургадаг бөгөөд Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцсанаар мэргэжлийн болон бүрэн дунд боловсролын зэрэг эзэмшин, хоол, дотуур байр үнэ төлбөргүйгээр суралцан мэргэжлийн багш болон дадлага хийх сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон анги танхимд суралцах бүрэн боломжтой юм.

Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж, “Дархан-Өргөө” Политехник коллеж нь ХБНГУ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл, Жайка, Койка зэрэг олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрт амжилттай хамрагдаж чадсанаар сургалтын орчин, сурагчдын дадлага хийх тоног төхөөрөмжийг шинэчлэн сургалтын таатай орчныг бүрдүүлж чадсан байна. Уг ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг боловсруулж Байнгын хороонд танилцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж