Тавдугаар сарын 7-ны Даваа гаригт болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолыг Оросын телевизийн хэд, хэдэн суваг шууд дамжуулсан. Mediascope компанийн судалгаагаар энэхүү шууд дамжуулалтыг зөвхөн нийслэл Москва хотод 1,3 сая хүн үзжээ.
Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа нь энэ юм. Тангараг өргөх ёслолыг Оросын Нэгдүгээр суваг,”Россия 1”, “Россия 24”, НТВ, “Мир”, ОТР, “Москва 24” сувгууд шууд дамжуулжээ.
1,3 сая хүний 479 мянга нь Нэгдүгээр сувгийг сонгон үзсэн бол 462 мянга нь “Россия 1”-ийг, 226 мянган хүн НТВ сувгаар хүлээн авсан байна.
2004 онд Путины тангараг өргөх ёслолыг нийслэлд 519 мянган хүн үзэж байсан бол 2008 онд Дмитрий Медведевийн ёслолыг 1,3 сая москвачууд үзжээ. Харин 2012 онд Путин дахин өргөх ёслолыг 1,4 сая москвачууд үзжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ