ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангаргаа өргөсний маргааш өдөр Төрийн Думын хуралдаанд оролцохоор ирэхдээ үндэсний үйлдвэрийн “Кортеж” машинаа хөлөглөн ирсэн хэмээн Думын нэгэн гишүүн Instagram-даа бичжээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо Путин Орост үйлдвэрлэсэн “Кортеж” машинаа анх унасан бөгөөд шинэ машин Путинд маш их таалагдсан тул цаашид байнга хэрэглэнэ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэнийг хэвлэлийнхэн дамжуулсан.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өмнө нь германы “Мерседес” загварын лимузин хэрэглэдэг уламжлалтай байсан бол энэ удаад ийнхүү өөрийн Орост үйлдвэрлэсэн лимузиныг хэрэглэсэн юм.
“Кортеж” төслийн хүрээнд төрийн тэргүүнд зориулсан цор ганц лимузин, седан, минивэн зэрэг цувралыг үйлдвэрлэнэ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ