Убер компани нисдэг цахилгаан хөдөлгүүртэй машин нэвтрүүлэх төсөл дээр 2016 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Америкийн сансар судлалын төв (НАСА) агаарын хөдөлгөөний менежмент чиглэлд тэдэнтэй хамтран ажиллахаар болж байсан юм.
Тэгвэл Мягмар гаригт Убер болон НАСА нар хот суурин газар ашиглах зориулалттай нисдэг такси бүтээх загварчлалын ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өглөө.
Тэдний төлөвлөж буйгаар нисдэг машиныг анхлан дэлхийд таниулах арилжааны зорилго бүхий аялал 2023 онд нээлтээ хийх юм байна.
Гадна байдлын хувьд нисдэг тэргийг санагдуулам онгоц хэлбэртэй энэхүү машиныг жолоодон аялж үзэх хүсэлтэй хүмүүс Uber аппликэйшний тусламжтайгаар захиалгаа өгөх боломжтой гэнэ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN