Шилдэг хүүхдүүд хүмүүнлэгийн өдрөөр шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Шилдэг хүүхдүүд хүмүүнлэгийн өдрөөр шагналаа гардлаа

Шилдэг хүүхдүүд хүмүүнлэгийн өдрөөр шагналаа гардлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 13 дахь жилдээ зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах, Улаан загалмай, Даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлах зорилготой тус уралдаанд 480 гаруй бүтээл ирсэн байна.  Эдгээр бүтээлээс шилдэг 26 сурагчийн зохион бичлэгийг шалгаруулан Олон улсын хүмүүнлэгийн өдрөөр шагналыг нь гардууллаа.

Сурагчид болзошгүй гамшгийн талаар судалж, зохион бичлэгийн уралдаанд оролцсоны үр дүнд гамшгийн тухай ойлголт, мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах арга ухаанд суралцлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж