Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд ОХУ-ын Каспийск хотод болно. Эрэгтэйчүүдийн ангилалд болох 49 дэх удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубын зургаан тамирчин хүч үзэхээр болжээ. Тодруулбал, Гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Нэмэхбяр, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Наранболд нар зодоглоно. Мөн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн багтсан байна.
Манай тамирчид Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ Каспийский хотыг зорихоор болжээ.