“Аяллын гайхамшиг” үзэсгэлэнг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

“Аяллын гайхамшиг” үзэсгэлэнг зохион байгуулна

“Аяллын гайхамшиг” үзэсгэлэнг зохион байгуулна

“Аяллын гайхамшиг 2018” үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотод зохион байгуулагдах болсон талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

“Монгол медиа ивэнт групп” ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс “Wonder travel expo 2018” буюу “Аяллын гайхамшиг 2018” үзэсгэлэн яармагийг “Мишээл” экспо олон улсын үзэсгэлэнгийн төвд тавдугаар сарын 25-27-ны өдрүүдэд хийхээр болжээ. Энэхүү үзэсгэлэнгээр дотоод, гадаадын аялал жуулчлалыг сурталчилж, иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгөх юм байна. Тодруулбал, Аяллын даатгал, аяллын зээл, эрүүл мэндийн аялал жуулчлал, гадаад руу зуучлах эрүүл мэндийн зөвлөгөө оношлогооны зөвлөгөөг өгөх аж. Мөн визний зөвлөх үйлчилгээ байхаас гадна байгалийн үзэсгэлэнт газрын гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх юм байна. Үзэсгэлэн аялал жуулчлалын олон компани оролцох аж. 

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулж аялал жуулчлалын мартетинг сурталчилахаас гадна иргэдийн хариуцлагатай, аюулгүй аялал жуулчлалыг сурталчлах, Монголын түүхэн дурсгалт газар, үйлчилгээний байгууллага, урлаг соёлыг үйлчилгээг олон нийтэд таниулах аж. 

Дэлхий дахинд хөгжөөд үйлдвэрлэлийн нэг болох “аялал жуулчлал” сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. 2005 онд 528 сая жуулчин аялж байсан бол 2015 онд 1.19 тэрбум жуулчин аялсан байна. Харин Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2030 онд гэхэд энэ тоо 1,8 тэрбум давна гэж үзжээ. 

“Wonder travel expo 2018” буюу “Аяллын гайхамшиг 2018” үзэсгэлэн яармагийн талаар http://touristinfocenter.mn/en/home.aspx  сайтаас авч болох юм байна. 

  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж