Нэг км автозамыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар болов

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Нэг км автозамыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар болов

Нэг км автозамыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар болов

     Нийслэлийн ИТХ-ийн тэргүүлэгчид өнөөдөр /2018.05.09/ хуралдаж,  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өөрийн хөрөнгөөр барьж, өнгөрсөн оны арванхоёрдугар сард ашиглалт оруулсан нэг км автозамыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар болов.

УИХ-ын гишүүн Ж. Ганбаатар нь Баянгол дүүргийн 9, 10 дугаар хороодод 598 сая төгрөгөөр авто зам бариулж, өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Тус замыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасныг хэлэлцэн, хүлээн авлаа.  

Автозам нийслэлийн өмчид шилжсэнээр тус замд гарах эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг Нийслэлийн Авто зам хөгжлийн төв /НАЗХТ/ хариуцах юм.

     Мөн өнөөдрийн НИТХ-ийн хурлаар нийслэлээс авч хэрэгжүүлж буй зарим ажил төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Баянзүрх дүүрэгт байрлах Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хэд хэдэн асуудлуудыг авч хэлэлцэв.

 Н.ГАНБАТ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж