Хугацаа нь дууссан бэлэн гоймон худалдаалж байжээ​​​​​​

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан бэлэн гоймон худалдаалж байжээ​​​​​​

Хугацаа нь дууссан бэлэн гоймон худалдаалж байжээ​​​​​​

“Вьетнам засварын газруудад хугацаа нь дууссан бэлэн гоймон, хоол амтлагч тарааж, агуулахад хадгалж байна” гэх  мэдээлэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иржээ.Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн XIV хороо, Консулын 18 гудамжинд байрлах ‘Баруун хөшөөт’ компанийг шалгажээ.Шалгалтаар хадгалах хугацаа нь дууссан их хэмжээний бэлэн гоймон, хатаасан жимс, хоол амтлагч, хоёр төрлийн бохь зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага  хангаагүй агуулах, чингэлэгт хадгалж байсан зөрчил илэрчээ. Тиймээс хугацаа нь дууссан дээрх хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байгаа ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж