Брэд Питт зомбигийн дүр бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Брэд Питт зомбигийн дүр бүтээж байна

Сайхан инээмсэглэлээрээ үргэлж бүсгүйчүүдийн зүрхийг гижигдэж, харцыг булаадаг жүжигчин Брэд Питт “Z- Дэлхийн дайн” нэртэй шинэ киноныхоо зураг авалтанд оролцохоор Шотландын нийслэл Глазгоуд гэр бүлийн хамт ирээд байгаа.

“Z- Дэлхийн дайн” аймшгийн киног Макс Брүүкийн номноос сэдэвлэсэн бөгөөд кино зураг авалтын ажлыг амжилттай явуулахын тулд Парамаунт студи бүх хүчээ дайчилж байна.  Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах аж. 

Уг киноны зураг авалтын үеэр Глазгоугийн төв Филадельфияд хүн ба зомбигийн хоорондох дайн өрнөж байгааг үзүүлэх талбар болон хувирах бөгөөд зураг авалт хоёр долоо хоног үргэлжилнэ. Кинонд нийт 1,200 орчим хүн оролцож байгаа ба уран бүтээлчид Глазгоугийн эдийн засагт 3,3 сая ам.долларыг оруулах юм. “Z- Дэлхийн дайн” аймшгийн киног 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийх ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж