“Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2018.05.01 – 2018.05.06-ны өдрийн хооронд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт болон Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө.
3 насны ангилалаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 18 багийн нийт 200 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Тэмцээний ерөнхий үр дүнг танилцуулбал,
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
Хүрэл: Ариунболд дасгалжуулагчтай ‘Капитрон банк’
Мөнгө: Баярцогт дасгалжуулагчтай ‘Бизнесийн чөтгөрүүд’
Алт: Цэцэгжаргал дасгалжуулагчтай ‘ХҮИС’
ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД:
Хүрэл: Болорцэцэг дасгалжуулагчтай ’33-р сургууль’
Мөнгө: Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ‘Баянгол’
Алт: Гэрэлт-од дасгалжуулагчтай ’52-р сургууль’
35+ НАСНЫ АНГИЛАЛД:
Хүрэл: Дэлгэрмаа дасгалжуулагчтай ‘Кёкүшү’
Мөнгө: Баярмагнай дасгалжуулагчтай ‘JCI nomadic united’
Алт: Тамжид дасгалжуулагчтай ‘ХҮИС Мөнхийн үсэг’
ШИЛДЭГ ТОГЛОГЧДООР:
Өсвөр – М.Цэлмэг (52-р сургууль)
Насанд хүрэгчид – Б.Алтанзаяа (ХҮИС)
+35 насны ангилалд – С.Мөнхтуяа (Кёюкшү) нар тус тус шалгарлаа
Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэхийн хамт цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье !
“Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжил” ТББ