“Монголын балетын хөгжил сан”-uийн тэргүүн, Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдааны тов гарчээ.
Монголын шинэ залуу бүжигчдийг нээх, мэргэжлийн сургалттай бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой уралдаанд уран бүтээлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр бүжгэн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, балетын олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох боломжийг энэхүү уралдаан нээн өгдгийг онцлоход таатай байна. Тэмцээнд 6-8, 9-11, 12-14, 15-18 гэсэн насны ангиллаар 2 үе шаттай явагдана.
Уралдаан 2018 оны тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэмцээний удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах хэсгээс танилцана уу.