АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь д маргааш дуусах бөгөөд суллах эсэхийг нь шүүх шийднэ. Прокуророос тэднийг хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт хүргүүлжээ.
Мөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 1-нд хоригдсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх энэ сарын 1-нд гаргасан юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ