Тавдугаар сарын 7-нд дөрөв дэх удаагаа тангараг өргөсөн Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Засгийн газрынхаа тэргүүнээр Дмитрий Медведевийг томилох зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн албан ёсны сайтад мэдээлжээ. Ерөнхийлөгч В.Путин өчигдөр гаргасан уг зарлигтаа “ОХУ-ын Үндсэн хуулийн 83-р зүйл ангийн “А” заалтын дагуу Дмитрий Анатольевич Медведевийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилсугай” гэжээ. Ерөнхийлөгчийн зарлигийг өчигдөр /2018.05.08/ ОХУ-ын Төрийн думынхан гишүүд Дмитрий Медведевийг ОХУ-ын ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, түүнийг 374 депутат (83.1%) дэмжсэн бол, 56 хүн эсрэг кноп даржээ. Ингэснээр Д.Медведев Оросын Ерөнхий сайдаар улиран сонгогдож байгаа юм.
У.СОДОО
Холбоотой мэдээ