Авто бизнесийн асуудлыг Мэргэжлийн холбоодод даатгая

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Авто бизнесийн асуудлыг Мэргэжлийн холбоодод даатгая

Авто бизнесийн асуудлыг Мэргэжлийн холбоодод даатгая

Монголд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа салбар бол авто бизнес. Бизнес болгонд аливаа бэрхшээл, зохицуулалт хэрэгтэй байдаг. Авто бизнесийн зах зээлд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд чухал механизм болдог мэргэжлийн холбооны тухай асуудлыг хөндлөнгийн байр сууринаас хөндье.

Мэргэжлийн холбоо нь технологийн шаардлага, стандартыг боловсруулж, үйлдвэрлэлийн болон маркетингийн зохицуулалттай стандартын шаардлага хангасан ажил үйлчилгээ үзүүлж хэрэглэгч,үйлвэрлэл эрхлэгч нарын зөрчилдөөнийг шийдвэрлэх механизм,зөвшөөрөл лицөнз олгох эрхтэй гишүүнчлэлтэй төрийн нэрийн өмнөөс тухайн салбарт  үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн ёс зүйд нийцсэн хяналтыг бий болгоно.

Хөгжлийн үйл явцад энэ байгууллага олон өөрчлөлтийг зах зээлд  сайжируулан аж ахуй эрхлэгч нар нь үйл ажиллагаандаа бие дааж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах, амжилттай, үр дүнтэй бизнес явуулахад шаардлагатай бүх нөхцөлийг тодорхойлох юм.

Ийм схем нь хөгжилтэй орнууд болон манай улсын зарим салбарт бий болж хөгжсөөр байна.

Мэргэжлийн холбоодын нэг чиг үүрэг нь авто зах зээл болон түүнд болж байгаа үйл явдлын мэдээдэл түүний хандлага ирээдүй төлөвийн талаархи мэдээлэлийг төрийн болон бусад сонирхогч байгуулагуудын анхааралд хүргэж зөвөлгөө өгөх зэргээр хамтран ажиллладаг туршлага байна.

Хөгжилтэй орнуудад салбарын чухал хууль эрх зүйн шинэчлэл, норм стандартын асуудлуудаар хууль тогтоох байгуулагын хэмжээнд лобби бүлэг байгуулан ажилдаг байна.

Мэргэжлийн ассоциацууд нь зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж монополын аливаа илэрлийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулж чөлөөт зах зээл дээр салбарын эрх ашиг болон бизнес эрхлэгчдийн баталгаа болж ажилладаг юм.

Авто үйлчилгээний салбарын нөхцөл байдал:

Уул уурхай болон барилгаа даатгал зэрэг олон салбарт хүчтэй мэргэжлийн холбоод ажиллаж байна. Авто зах зээлд дээр болон  болсон мэргэжлийн холбооны бүтэц, зохион байгуулалтын систем, үүсэл хөгжил тийм сайнгүй байна. Автоүйлчилгээний салбарын MAAFA мэргэжлийн холбооны холбогдох эх сурвалжаас холбогдож асуудлыг ярьж үзлээ. 2009 оноос эхлээд идэвхитэй үйл ажиллагаа явуулсан байна. Төрийн байгуулагын дэмжлэг байхгүй одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь мэргэжлийн холбооний үйл ажиллагаанд бодит боломжуудыг өгсөнгүй.Холбооний үйл ажиллагаанд хэрэгтэй механизм байхгүй байна гэж тайлбарлалаа. Сүүлийн үед авто үйлчилгээний салбарын зарим холбоо үүсч тодорхой хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.   Энэ салбарт үйлчилгээний 3500 төв үйл ажиллагаа явуулж ,үүний 70 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг гэжээ.Улсын хэмжээгээр 800 мянган тээврийн хэрэгсэл байдаг ба үүний багагүй хэсгийг хуучин авто машины парк эзэлдэг.Эндээс  зах зээлын нөхцөл байдлыг анализ хийж харвал,

  1. Тээврийн хэрэгслийн тоог нэмэгдэн, тээврийн хэрэгслийн засвар, техникийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ бий болж байна.

  2. Бие даасан засвар үйлчилгээний төвүүд  болон  дилер компаниудын сүлжээ  байгуулагдсан ч нийт эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

  3. Сэлбэгийн худалдаа, авто бүтээгдэхүүн,  тоног төхөөрөмж, нэмэлт үйлчилгээ угаалгын эрэлт нэмэгдэж байна.

  4. Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор осол аваарын тоо нэмэгдэн кузов засварын ажлын хэмжээг ихсэж байна.Энд вьетнам кузов засварын асуудал байна.

  5. Тээврийн хэрэгсэл, жолооч нарт тав тухтай орчин бий болгох чиглэлийн үйлчилгээний эрэлт өсч байна.

  6. Шинжээчдийн үзэж байгаагаар цаашдаа автомашины хийц технологи улам нарийсч энэ салбарт мэргэжилтэн технологын шаардлага улам өндөрсөнө.Мэргэшсэн боловсон хүчний  дутагдал, тэдний эрэлт хэрэгцээ их байна.

  7. Салбарт нөлөө үзүүлж байгаа чанар стандартын шаардлага хангаж чадахгүй  үйлчилгээ нь зах зээлийг эмх замбараагүй болгож байна.Үйлчилгээний бодит зардлаас хэт доогуур хямд үнэтэй үйлчилгээ  нь  бусад стандартын засвар үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчдэд  хүчтэй дарамт үзүүлж үнийн бодлогод сөрөг нөлөө үзүүлж байна.

  8. Жижиг үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар стандартийг дээшлүүлэх тэднийг дэмжиж энэ салбарыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгтэй байна.Үүний зорилго тэднийг өөрчлөн зохион байгуулж бизнес хийх ажлийн байраа хадгалж үлдэх ,бий болгоход зориулсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх

Энэ салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчтэй холбогдож ярилцахад зөвшөөрөл өгч байгаа газруудын хүнд суртал ажлын уяалдаа холбоогүй систем нь тэдэнд янз бүрийн бэршээл саад учируулж байгааг ярьж байна.Мэргэжлийн холбоонд гүшүүнчлэл, тэдний дэмжлэг чухал байр суурьтай бөгөөд хэрэв мэрэгжлийн холбоо нь ном ёсоор ажиллавал дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.

Урьд нь төрийн байгууллагуудын хувьд энэ салбарт дахи оролцоо нь зөвхөн хяналт шалгалтын хүрээнд байсан.Энэ салбар олон жил зохиулалтгүй явж ирсэн бөгөөд саяханаас авто тээвэрийн үндэсний төвд автоүйлчилгээний хэлтэс бий болжээ.Зам тээврийн яамны сайдын тушаалаар авто үйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох журам гарч саяхан шинэчлэн батлагдаж  олгогдож нь байгаа нь бодлогын анхны хэрэгжилт юм.

Энэ байгуулагуулагын төлөөллөөс санлыг нь сонсоход авто үйчилгээний салбарт зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч байгаа,цаашид хийх ажлын төлөвлөгөө

байгаа талаар болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах боломжтойг дурдлаа. Харин одоохондоо зах зээлийн нөхцөл байдал болон мэргэжлийн байгуулагын хувьд төлөвшөөгүй зэрэг шалтгааний улмаас мэргэжлийн холбоонд энэ ажил  үүргийг шилжүүлэх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэлээ.

Төрийн байгуулага нь зах зээлд нөлөөлөх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх татвар зээлийн зохистой бодлогоор дэмжих зэргээр энэ салбарын зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэдэгт санал нэг байна.

Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын захирагчийн алба болон худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар хамтран Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлхээр болсон.Эндээс төрийн байгуулагын дэмжлэг туслалцаа аливаа салбарт хэрэгтэй байгаа нь харагдаж байна.Тэгвэл асуудал шийдэл хүлээсэн авто үйлчилгээний салбарт зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох бусад байгуулагууд энэ чиглэлийн сургуулиудын эрдэмтэн судлаач нарыг оролцуулан судалгаа хийж төсөл хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлага байна.

Мөн төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого баримталж , хэрэгжилтийг хангах эрх зүйн орчинг цогцоор бүрдүүлнэ гэж 2016-2020 он хүртэл хэрэгжих засгийн мөрийн хөтөлбөрт байгаа заалт нь найдвар төрүүлж байна. Бас эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг чухалчилж, шаардлагатай өөрчлөлт хийхдээ эрх ашиг нь хөндөгдөх этгээдээс заавал асууж , саналыг нь авах соёлыг хэвшүүлэх гэсэн заалт нь мэргэжлийн холбоо санал бодлоо тусгах сайн боломж гэж үзэж байна.

Одоохондоо салбарыг хөгжиж ирэх явцад үүссэн зарим асуудлуудыг улсын холбогдох байгуулага нь зохицуулж цаашидаа бизнесын,мэргэжлийн болон стандартын бусад асуудлаа төр олон нийтын дэмжлэг хүлээсэн зохицуулах бодлого бүхий бүрэн гишүүнчлэлтэй мэргэжлийн холбоонд шилжүүлэх нь зөв гэдгийг олон улсын туршлага харуулж байна.

С.Баатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж