Өнөөдөр 13-15 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 13-15 градус дулаан байна

Өнөөдөр 13-15 градус дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны  05-р дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хэнтэйн хойд хэсгээр 6-11 градус, бусад хэсгээр 12-17 градус, өдөртөө Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр 23-28 градус, бусад нутгаар сэрүүсч 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед 16-18 метр ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж