Си Жинпин Ким Жон Ун нар дахин уулзжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Си Жинпин Ким Жон Ун нар дахин уулзжээ

Си Жинпин Ким Жон Ун нар дахин уулзжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногийн Даваа болон Мягмар гаригт Хятадын Далян мужид айлчлан, Хятадын удирдагч Си Жиньпинтэй уулзсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлэв. Ким Жон Ун хоёр сарын өмнө анх удаагаа гадаад оронд өндөр хэмжээний айлчлалыг Хятадад хийсэн.

Эхний айлчлалдаа галт тэргээр Хятадад очсон бол Ким Жон Ун энэ удаа хувийн онгоцоо хөлөглөн Даляньд очсон талаар Хойд Солонгосын төв телевиз KCTV мэдээлсэн байна.

Си Жинпиний зүгээс Ким Жон Унд зориулан хүндэтгэлийн зоог барьж, далайн эргээр алхаж олон улсын харилцааны талаар санал солилцсон хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ. Богино хугацаанд дахин уулзалт зохион байгуулсан тэдний энэ үйлдлийг Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалт дөхөж байгаатай холбон тайлбарлаж болох юм.

Түүнчлэн, уулзалтын үеэр БНХАУ-ын удирдагч Си Жинпин Ким Жон Уныг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй хийсэн Солонгосын хойгийн талаарх яриа хэлэлцээрт авч хэрэгжүүлж буй санаачилгад сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй улс болох шийдвэр гаргасанд баяр хүргэсэн бол Ким Жон Ун “АНУ-ын зүгээс Хойд Солонгос улсын аюулгүй байдалд заналхийлсэн, дайсагнасан бодлогоо өөрчилвөл цөмийн зэвсгээс татгалзах шийдвэртээ үнэнч байх” талаараа дурдсан байна.

                                                                                                                                                                                Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж