Екатеринбург хотын 300 жилийг ойг тэмдэглэх зарлиг гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Екатеринбург хотын 300 жилийг ойг тэмдэглэх зарлиг гарлаа

Екатеринбург хотын 300 жилийг ойг тэмдэглэх зарлиг гарлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж 2023 онд Екатеринбург хотын 300 жилийн ойг тэмдэглэхээр боллоо гэж хууль тогтоомжийн албан сайт мэдээллээ.

Ерөнхийлөгч зарлигаа 2018 оны тавдугаар сарын 6-ны өдөр буюу дөрөв дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх тангаргаа өргөхийн өмнөх өдөр гаргасан байна.

“Екатеринбург хот Оросын болоод дэлхий нийтийн мэдээллийн төвд байнга ордог боллоо. Хөлбөмбөгийн ДАШТ, ‘Иннопром’, Оросын сүүлчийн эзэн хаан, ЭКСПО-2025-д өрсөлдөж байна гээд. Энэ бүхэн манай хотод шинэ статус олгож байна. Уралчуудын өдөр тутмын уйгагүй зүтгэлийн ачаар Екатеринбург хот аж үйлдвэрийн, оюун санааны, соёлын, спортын төв боллоо. Тиймээс хотынхоо 300 ижлийн ойг нижгэр тэмдэглэх эрхтэй” хэмээн Свердловск мужийн Амбан захирагч Евгений Куйвашев хэлснийг эш татсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж