Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг судлах хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг судлах хороо байгуулна

Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг судлах хороо байгуулна

Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг судлах Олон улсын хороо байгуулах санамж бичгийг байгууллаа хэмээн ОХУ-ын Соёлын яам мэдээллээ. Санамж бичгийг тавдугаар сарын 8-ны Мягмар гаригт Ялалтын музейд зурсан байна.

Энэ хороо нь нацизмын эсрэг дэлхий нийтийн хийсэн тэмцлийг бүдгэрүүлэхгүй байх, нацизмыг дэлгэрүүлэхгүй байхад бүх улс орнуудыг нэгтгэх, түүхийг гуйвуулахгүй байх зорилготой байгуулагдах ажээ.

Санамж бичгийг ОХУ-ын Ялалтын музейгээс гадна Ялалтын баярыг тэмдэглэхээр Москва хотноо ирээд байгаа АНУ, Бразил, Голланд, Унгар, Словак, Словен, Люксембургийн цэрэг дайны түүхийн музей, дурсамжийн цогцолборын төлөөлөгчид зурсан байна.

Оросын Дэлхийн хоёрдугаар дайны бодит түүхийн заал энэ шил шинээр нээгдэж байгаа юм.

Энэхүү санамж бичигт дэлхийн хоёрдугаар дайны үед эвсэл болон нацизмын эсрэг тэмцсэн бүх улс орон нэгдэх боломжтой хэмээн Соёлын яам онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж