Москва хотын зоопарк Хойд Солонгосоос ховордсон леопард авахаар хэлцээ хийж байгаа тухайгаа өөрийн албан ёсны Facebook хуудсандаа бичжээ.
Москвагийн зоопаркийн захирал Светлана Акулова Москва хотноо Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын амьтны хүрээлэнгийн хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн байна.
“Москвагийн зоопарк Пеньяны зоопаркад алтлаг болон мөнгөлөг гургуул, шонхор, туйлын шар шувуу бэлэглэсэн. Цаашид аль алиныхаа зоопаркийн амьтдыг баяжуулах талаар ярилцаж байна. Юун түрүүн бид Пеньянаас ховордсон утаат леопардыг авахаар ярилцаж байна” хэмээн Акулова бичжээ. Хоёр улсын зоопарк хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар ид яригдаж байна.
Утаат леопард бол Зүүн өмнө Азид байдаг муурын нэн эртний төрлийн амьтан юм. Тод хар толботой байдгаараа онцлогтой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ