Себастьян Ожье анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Себастьян Ожье анхны түрүүгээ авлаа

Ожье хатуу хучилттай замын анхны түрүүгээ авлаа

Раллигийн ДАШТ-ий ес дэх буюу Германы гараа өнгөрөгч өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ гараанд найм дараалан түрүүлсэн Лёбын амжилтыг нутаг нэгт тамирчин нь зогсоожээ. Германы гарааны сүүлчийн өдөр Лёб нэг тамирчныг гүйцэж түрүүлэх ёстой байлаа. Энэ өдөр Себастьян Ожье нэг минут, 11,3 секундын давуутайгаар гараанаас гарчээ. Хэрэв Лёб Ожьег гүйцэж чадвал 2002 оноос хойш Германд болсон гараанд бүгдэд нь түрүүлэх байсан юм. Хэдийгээр замд Ожьегийн машинд бага зэргийн асуудал гарсан ч тэрбээр уралдааны төгсгөлийн хэсэгт хамгийн хурдан нь байж чаджээ. Ингэснээр Ожье гурван цаг, 32 минут, 15 секундээр түрүүлж, Германы гарааны ялагч болсон байна. 27 настай Франц жолоочийн хувьд раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ховор тохиолддог бүтэн уралдааны турш асфалтан хучилттай замаар уралддаг гараанд анх удаагаа түрүүлж байгаа юм. Түүнээс 39,8 секундийн илүүтэйгээр Лёб хоёрт орсон бол гуравт Испанийн Дэни Сордо хурдалжээ. Ингэснээр Сордо “Мини” багийг анх удаагаа шагналын тавцанд гаргаж чадлаа. Сордогийн гол өрсөлдөгч нь Фордын Микко Хирвонен байсан. Уралдааны турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан нь Сордогийн сайн үр дүнгийн шалтгаан нь болжээ. Ингэснээр Ожье дэлхийн аваргыг оноогоор гүйцэх боломжоо авч үлдэж чадсан. Одоо тэр Лёбоос 25 онооны дутуу боллоо. Дараагийн гараа ирэх сарын 8-11-нд Австралид болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж