Ньюс хөтөч: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардалын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.09-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардалын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зардалын талаар мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Blue Sky зочид буудлын Кристалл танхимд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас зохион байгуулах “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 90208383, 89032498, 89113435
  • “МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуулийн Захиргааны байр, Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 9590-0023, 7510-7777-530
  • Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нээлттэй хаалганы өдөрлөг болно. Холбоо барих утас: 91807979 Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэсүх

09.30

  • НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийнөмчөөс хөрөнгө хасах, Алтан -Өлгийн оршуулгын газрын хамгааллтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тэргүүтэй 6 асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 7011-9921

09.50

  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” ХК-ийн (Road Show) буюу нийтийн сурталчилгааны нээлтийн цан цохих арга хэмжээ эхэлнэ.

10.00

  • Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” сэдэвт хэлэлцүүлэг болно.
  • ‘Монголын инновацийн 7 хоног’-ийн хүрээнд ICIED-2018: Залуу судлаачдын ‘BPA-2018’ буюу магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн 6 давхарт Төв номын санд болно. Холбоо барих утас: 88013503

10.30

  • НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулна. Холбоо барих утас:91887887

11.00

  • Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд ‘УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ЁС ЗҮЙ, ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГА‘ сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 313207
  • Үндэсний мэдээллийн төвд Монгол медиа ивэнт групп ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Монгол анх удаа олон улсын аялал жуулчлалын ‘Wonder Travel 2018’ үзэсгэлэнг зохион байгуулагах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • ‘Татвар төлөгчдийн өдөр’-үүдийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, ТЕГ хамтран санхүү, ННБ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд ‘татварын хуулийг хэн сайн мэдэх вэ’ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн ‘Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд’ сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш үргэлжилнэ.
    Тэмцээн Нарантуул ОУХТ-д эхэлнэ. Холбоо барих утас:89052609

  • Германы фашизмыг ялсан ялалтын баярыг тохиолдуулан Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, ‘УБТЗ’ ХНН цэцэг өргөнө. Мөн дараа нь Оросын армийн алдарт жанжин Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Холбоо барих утас: 9909-1674, 8611-4818

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн үрэлгэн зардалын талаар иргэд мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН

09.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

10.00

  • “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.

14.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

15.00

  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

16.00

  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1922.05.09 Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн удирдагчдаас Монголын Засгийн газарт бичиг ирүүлж, олсон амжилтад баяр хүргээд, Ар монголтой нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

1944.05.09 Холбооны яам байгуулагдав.

1997.05.09 Орон сууцыг үнэгүй хувьчилж эхлэв. Монгол Улсын иргэдийн 48 хувь нь орон сууцад амьдрах бөгөөд эзэмшиж буй орон сууцыг үнэгүй хувьчлах тухай Засгийн газраас тогтоол гаргаж, хэрэгжүүлж эхлэв.

2015.05.09 ОХУ-ын нийслэл Москва хотноо Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагслаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж