ХОТЫН ЦАГ АГААР
Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Blue Sky зочид буудлын Кристалл танхимд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас зохион байгуулах “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 90208383, 89032498, 89113435
- “МАЛЧДЫН ЗАЛУУ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөдөө аж ахуйн их сургуулийн Захиргааны байр, Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 9590-0023, 7510-7777-530
- Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нээлттэй хаалганы өдөрлөг болно. Холбоо барих утас: 91807979 Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэсүх
09.30
- НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийнөмчөөс хөрөнгө хасах, Алтан -Өлгийн оршуулгын газрын хамгааллтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тэргүүтэй 6 асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих утас: 7011-9921
09.50
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” ХК-ийн (Road Show) буюу нийтийн сурталчилгааны нээлтийн цан цохих арга хэмжээ эхэлнэ.
10.00
- Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” сэдэвт хэлэлцүүлэг болно.
- ‘Монголын инновацийн 7 хоног’-ийн хүрээнд ICIED-2018: Залуу судлаачдын ‘BPA-2018’ буюу магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн 6 давхарт Төв номын санд болно. Холбоо барих утас: 88013503
10.30
- НМХГ-аас 100 айл орчмын ил задгай худалдаа, үйлчилгээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулна. Холбоо барих утас:91887887
11.00
- Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд ‘УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ЁС ЗҮЙ, ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГА‘ сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 313207
- Үндэсний мэдээллийн төвд Монгол медиа ивэнт групп ХХК, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Монгол анх удаа олон улсын аялал жуулчлалын ‘Wonder Travel 2018’ үзэсгэлэнг зохион байгуулагах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
‘Татвар төлөгчдийн өдөр’-үүдийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, ТЕГ хамтран санхүү, ННБ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд ‘татварын хуулийг хэн сайн мэдэх вэ’ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн ‘Е-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд’ сэдвийн хүрээнд, гурван хоногийн турш үргэлжилнэ.
Тэмцээн Нарантуул ОУХТ-д эхэлнэ. Холбоо барих утас:89052609Германы фашизмыг ялсан ялалтын баярыг тохиолдуулан Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, БХЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, ‘УБТЗ’ ХНН цэцэг өргөнө. Мөн дараа нь Оросын армийн алдарт жанжин Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Холбоо барих утас: 9909-1674, 8611-4818
11.30
- Үндэсний мэдээллийн төвд ‘Эрдэнэс Монгол’ ХХК-ийн үрэлгэн зардалын талаар иргэд мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
09.00
Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан;
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Бусад.
10.00
- “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ.
14.00
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.
15.00
- Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
16.00
- “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгон Байнгын хороо, чуулганы хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1922.05.09 Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн удирдагчдаас Монголын Засгийн газарт бичиг ирүүлж, олсон амжилтад баяр хүргээд, Ар монголтой нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
1944.05.09 Холбооны яам байгуулагдав.
1997.05.09 Орон сууцыг үнэгүй хувьчилж эхлэв. Монгол Улсын иргэдийн 48 хувь нь орон сууцад амьдрах бөгөөд эзэмшиж буй орон сууцыг үнэгүй хувьчлах тухай Засгийн газраас тогтоол гаргаж, хэрэгжүүлж эхлэв.
2015.05.09 ОХУ-ын нийслэл Москва хотноо Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн 730 орчим цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагслаа
Холбоотой мэдээ