1700 сурагч "Миний нутаг" шүлгийг уншив

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

1700 сурагч "Миний нутаг" шүлгийг уншив

1700 сурагч "Миний нутаг" шүлгийг уншив

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Иймд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 1700 сурагч хүүхдийн байгууллагыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн ‘’Миний нутаг’’ шүлгийг нэгэн дуугаар уншиж хүндэтгэл үзүүллээ.

Баянзүрх дүүрэг энэ жилийг ‘Хүүхдийн хөгжлийн жил’ болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд анх удаа уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, 97 дугаар сургуулийн захирал Д.Эрдэнэцог болон хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж