БНХАУ-ын Шанхай хотод болсон усанд сэлэлтийн “Shanghai Swin championships 2018” тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилтыг үзүүлсэн байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Саранчимэгийн удирдлага дор өсвөрийн тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирлээ. Тодруулбал, хөвгүүдийн 200 метрийн араар даллах төрөлд Ж.Эрхэс алтан медаль хүртсэн бол Ш.Түшиг хүрэл медаль хүртжээ.
Мөн 100, 200 метрийн өврөөр даллах төрөлд А.Хосбаяр мөнгө, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр Ө.Амарсанаа хүрэл медалийн эзэд болсон байна. Өсвөрийн ангиллын зай тус бүрт 20-30 тамирчин өрсөлджээ.