Бельги улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Бельги улсын шигшээ баг

Бельги улсын шигшээ баг

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлэхэд 37 өдрийн хугацаа үлдлээ. ДАШТ-д оролцох 32 багийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “F” хэсэгт Герман, Мехсик, БНСУ-ын шигшээ багтай багтсан Бельгийн багийг танилцуулж байна.


 

  • Дасгалжуулагч: Испани мэргэжилтэн Роберто Мартинес
  • Багийн ахлагч: Эден Азар
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Ян Вертонген 99 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Ромелу Лукаку 33 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3
  • ДАШТ-нд оролцсон тоо: 12 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1986 онд дөрөвдүгээр байранд шалгарч байсан

Москва хүрэх замд:

Роберто Мартинезаар удирдуулсан Шведийн шигшээ баг Европын бүсийн Н хэсгээс ганц ч хожигдолгүйгээр есөн хожил, нэг тэнцэж 28 оноогоор тэргүүлэн Оросыг зорих эрхээ авсан. Тэр дундаа Европын бүсээс хамгийн түрүүнд ДАШТ-нд оролцох эрхээ авсан баг бол Бельгийн шигшээ баг байсан юм. Бельгийн шигшээ баг ДАШТ-ний Европын бүсийн сонгон шалгаруулалтыг Грек, Босни-Герцеговина, Эстони, Кипр болон Гибралтарын шигшээ багуудтай багтан хэсгээ тэргүүлсэн. Хэсэгтээ ердөө ганцхан тэнцээ авсан нь Грекийн багтай хийсэн тоглолт байсан юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Энэ цаг үеийн Бельгийн шигшээ баг бол дэндүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Энэ удаа тэд ОХУ-д болох ДАШТ-нд одоогоос дөрвөн жилийн өмнөх амжилтаа ахиулах хүсэл дүүрэн байгаа. Дөрвөн жилийн өмнө гайхалтай байж хэсгээ тэргүүлж хасагдах шатанд АНУ-ыг буулган аваад, дунд шөвөгт Аргентин улсад 1-0 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл одоогийн Бельгийн шигшээ багт яг ирэн дээрээ байгаа шилдэг тоглогчид байна. Харин хэнийг дуудах нь дасгалжуулагчийн шийдэх ажил юм.

Хаалгач: Т.Куртуа (Челси), С.Миньоле (Ливерпүүл), К.Кастелс (Вольфсбург), М.Селс (Бельгийн Андерлехт). Хаалгачийн хувьд бол толгой өвдөх шаардлагагүй шилдэг хаалгачид Бельгийн шигшээ багт байна. Мэдээж гарааны хаалгач бол Т.Куртуа юм. Харин сүүлийн хоёр нэрний аль нэг нь гэртээ үлдэх ёстой.

Хамгаалагч: Я.Вертонген (Тоттенхэм Хотспур), В.Компани (Манчестер Сити), Т.Алдервейрелд (Тоттенхэм Хотспур), Т.Вермайлен (Барселона), Т.Мёнье (ПСЖ), Л.Симан (АНУ-ын Лос-Анжелес), Ж.Лукаку (Лацио), Л.Дендокер (Бельгийн Андерлехт), Д.Бойата (Селтик). Бельгийн шигшээ багийн хамгаалагчид бол ямар ч улсын шигшээ багийн дасгалжуулагчдын атаархлыг төрүүлнэ. Гэхдээ эдгээрээс 2-3 тоглогч гэртээ үлдэх ёстой болно.

Хагас хамгаалагч: А.Витсель (Хятадын Тянижин Чуанжиан), де Брюйне (Манчестер Сити), М.Феллайни (Манчестер Юнайтед), Р.Наингголан (Рома), М.Дембеле (Тоттенхэм Хотспур), Ю.Тилеманс (Монако), Я.Карраско (Хятадын Далиан Ифанг), Э.Лимбомбе (Бельгийн Брюгге). Де Брюйне, Р.Наингголан  нарын тоглогчид бол Бельгийн шигшээ багийн гол хөдөлгүүр юм. Тэдний тоглолтоос Бельгийн шигшээгийн амжилт ихээхэн хамаарах болов уу.

Довтлогч: Э.Азар (Челси), Р.Лукаку (Манчестер Юнайтед), Д.Мертенс (Наполи), К.Миральяс (Олимпиакос), Д.Ориги (Вольфсбург), М.Батшуай (Боруссиа Дортмунд), Т.Азар (Боруссиа Мюнхенгладбах). Эрч хүчээр дүүрэн довтлогчид. Онцлох шаардлагатай гэвэл Э.Азар болон Р.Лукаку нар байх юм. Гэхдээ М.Батшуайг мартаж болохгүй.

ДАШТ-ний хэсэг:

Бельгийн шигшээ G хэсэгт Англи, Тунис болон Панамын шигшээ багуудтай багтсан. Яг хэсэгтээ Английн шигшээ баг л Бельгийн шигшээтэй өрсөлдөх хэмжээнд тоглоно. Хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө энэ хоёр шигшээ багийн дунд л гол тоглолт өрнөх болов уу? Хэсгийн сүүлчийн тоглолт нь хоёр багийн хувьд шийдвэрлэх тоглолт болно. Гэхдээ G хэсгээс гарсан багууд шөвгийн 16 бол энүүхэнд байх боломжтой. Учир нь хасагдах шатанд Н хэсгийн багуудтай тоглоно.

Багийн түлхүүр тоглогч:

Эдин Азарын хувьд ид шуугиулах үе. Өдгөө Челси клубын хөдөлгүүр болоод буй Э.Азар шигшээ багийнхаа дундын шугамны гол хөдөлгүүр байна. Гэхдээ яг энэ цаг үеийн Бельгийн шигшээ багт байрлал бүртээ онцлох гайхалтай тоглогчид хангалттай байгаа. Хүчирхэг биетэй Р.Лукаку ч хамгаалагчдын толгойны өвчин байх нь дамжиггүй юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж