99 долларын таблет худалдаанд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

99 долларын таблет худалдаанд гарчээ

Энэтхэгийн компьютерийн зах зээлд ширүүн өрсөлдөөн болж байна. Тус улсын "Beetel Teletech" компани 220 ам.долларын үнэтэй зөөврийн компьютер  худалдаанд гарга­хаар төлөвлөж байх энэ хооронд "Lakshmi Access Communica­tions Systems" компани бүтээг­дэхүүнээ хэдийнэ борлуулж эхэлжээ. Тус байгууллагын үйлд­вэрлэсэн 99 ам.долларын үнэ­тэй таблет олны анхаарлыг татаж байгаа аж. "Lakshmi Ac­cess Communications Systems"-ийн сайтад дурдсанаар уг төхөөрөмж нь долоон инчийн дэлгэцтэй санах ой нь хоёр Гб бөгөөд нэмж 32 Гб болгож өргөжүүлэх картын суурьтай аж. Мөн USB оролттойгоос гадна урд талдаа камертай юм байна. Энэ нь "Android 2.2" системээр ажиллах бөгөөд ЗG технологи дээр суурилсан утасгүй сүлжээтэй интернэтийн оруулга зэрэг бүхий л үзүүлэлтийг өөртөө багтаасан байна. Гэхдээ энэ нь тус улсын компьютерийн зах зээлд хамгийн хямд үнэтэй зөөврийн компьютер болохгүй нь бололтой. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөр нэг компани ердөө 50 ам.доллараар борлуулах зөөврийн компьютерийг үйлдвэрлэхээр зэхэж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж