Оюутолгой компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Оюутолгой компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлэв

Оюутолгой компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлэв

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн ТББ тэргүүтэй 35 гаруй иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр /2018.05.08/ Оюу толгойн 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичгийг Оюу толгой компанийн Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа хүлээж авлаа.

Тэд Монгол Улс, Монголын ард түмэнд ямар ч үр өгөөжгүй байгаа тул цаашид далд уурхайг ашиглах гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг анхааруулж, 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар томилсон “Оюу толгойн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, гэрээг дүгнэх” ажлын хэсэгт нөлөөлж буй хууль бус үйлдлээ нэн яаралтай таслан зогсоох. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна. Мөн энэхүү гэрээг цуцлах эсхүл өөрчлөлт хийж, 51 хувийг Монголын ард иргэд эзэмших заалтыг тусгаж гэрээг шинэчлэн бусад холбогдох заалтуудыг ил тод болгож дэлгэн тавихыг шаардаж байна гэжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж