С.Зоригийн хэргийн талаар хаалттай хуралдав

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэргийн талаар хаалттай хуралдав

С.Зоригийн хэргийн талаар хаалттай хуралдав

УИХ-ын зарим гишүүд С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар Төрийн ордны “А” танхимд хаалттай хуралдлаа. Учир нь С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэр С.Зоригийн хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсныг хөнөөсөн хавтаст хэрэгтэй хууль бусаар танилцсан гэх утгатай зүйл ярьсан юм. Үүнээс үүдэж Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурал дээр С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөж, ихэнх гишүүд мэдээлэл сонсмоор байна гэсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонссоны төлөө гишүүдэд эрүү үүсгэж байна. Одоо бас олон улсын байгууллагын тавьсан дүгнэлт дээр дүн шинжилгээ хийх ажлын хэсэгт багтсаны төлөө дахин нэг хэрэг үүсгэж байна. Энэ Хүний эрхийн байгууллага юу хийж байна вэ. Өнөөдөр Олон улсын парламентын холбоо чинь Монгол УИХ-ыг ТББ гэж зарласан гэж байна. УИХ-ын гишүүн бол ямар ч эрх мэдэл, үүрэг хариуцлагагүй, сэтгүүлчээс доогуур орох албан тушаалтан гэдгийг Монголын ард түмэнд зарлаж байна. Ренчин гуайг алахдаа 70 насанд даруулга хэрэгтэй гэж хар пиар хийж байсан. Үүнтэй ижил ажиллагааг олон үзлээ. Үнэн мөнийг нь сонсох үүрэг бидэнд бий. Бид С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг сонсмоор байна” гэсэн юм. Түүний дагуу С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар зарим гишүүд Төрийн ордны А танхимд хуралдаж, танхимын ойролцоо хөл хорьж, гар утасны сүлжээ хаасан байдалтай хуралдсан юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж