Эдийн засгийн уналт эхэлсээр 4 жилийн хугацаа өнгөрлөө. Хямрал хэдий хор уршиг ихтэй ч нөгөө талаараа зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, тэсч үлдсэнд нь илүү том боломжийг гаргаж өгдөг. Эдийн засгийг цаг агаартай зүйрлэвэл өвлийг өнтэй давж, урин дулаан цагтай золгож байна гэх. Өсөлт салбар бүрт харилцан адилгүй нөлөөллөө үзүүлж эхэлсэн болов уу. Тэр дундаас хүний амьдралдаа хамгийн цөөхөн удаа оролцдог Үл хөдлөх хөрөнгийн салбарын худалдан авагчдын чадамжид хэрхэн нөлөөлсөн бол? Үл хөдлөх хөрөнгийн салбарын өнөөгийн болоод ирээдүйн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байгаа вэ? гэдгийг тодруулахаар Мастер пропертис ХХК-ийн Борлуулалтын албаны захирал М.Энхзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та ҮХХ-ийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Одоо ямар төслүүд дээр ажиллаж байна вэ.
-Сайн байна уу. Би анх 2007 оноос эхлэн Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын салбарт ажиллаж ирсэн. Мастер пропертис ХХК-даа 2010 оноос эхлээд өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж Борлуулалтын албаны захирлаар ажиллаж байна. Одоогоор Мастер групп компанийнхаа хэрэгжүүлсэн Pro One болон Хоймор оффисуудын борлуулалтыг хариуцан ажиллаж байна.
-Монгол банкны орон сууцны үнийн индексээс харахад Монгол улсын Үл хөдлөх хөрөнгийн салбарын үнэ сүүлийн 4 жилийн хугацаанд буурсан. Харин 2018 оноос эхлэн бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Таны хувьд энэ салбарт 10 гаруй жил ажилласан хүний хувьд нөхцөл байдал хэрхэн ажиглагдаж байна вэ.
-ҮХХ-ийн салбарт хөдөлгөөн орж байна. Гадуур баригдаж байгаа барилгууд маш их байгааг хэн ч харсан андашгүй байгаа болов уу. Гадаад хөрөнгө оруулалт ихээр орж ирж, худалдан авагчдын эрэлт хэрэгцээ, чадамж нэмэгдэж байна гэж ажиглагдаж байна.
Оффисын зах зээлд түрээсийн борлуулалтын бодлого давамгайлдаг, хэрэглэгчид ч түрээслэхийг илүүд үздэг байсан бол 2018 оны 1 дүгээр улиралд хийсэн судалгаагаар үнэ төлбөрийн нөхцөлөөс хамааран оффис хэрэглэгчдийн 71% оффис худалдаж авахыг илүүд үзэж байна. Энэ нь ҮХХ-ийн зах зээлд оффисын зах зээлийн үнэ цэнэ өсөж байгаатай холбоотой төдийгүй, бизнес эрхлэгчид үр ашиггүй зардлыг хэмнэж, хөрөнгөтэй болохыг илүүд үзэх болсонтой холбоотой.
Нөгөөтэйгүүр 2018 оноос эдийн засгийн өсөлт, бизнесийн секторуудын сэргэлтээс шалтгаалж эрэлт болон оффисын үнэ буцаад өсөх хүлээлттэй байгаа ч энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрэлттэй оффисын төслүүдийн хувьд биелэх боломжтой гэж харж байна.
-Орон сууцыг бид гэр бүлдээ зориулж худалдан авдаг, харин оффисыг бизнесээ хэрэгжүүлэх, өргөжүүлэх зорилгоор худалдан авдаг учраас маш их хариуцлага шаарддаг нь мэдээж. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн хувьд оффис худалдан авах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ.
-Би орон сууц, оффисын аль алийг нь борлуулж байсан. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд оффисын борлуулалт дээр дагнан ажиллаж байгаа. Тухайн үед бизнес эрхлэгчидтэй уулзаад, ярилцах үед хэрэглэгчид маань оффис худалдан авах талаар огт бэлтгэгдээгүй, цаашид оффисоо түрээслээд л явна гэсэн бодолтой байгаа нь мэдрэгддэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд хэрэглэгчид маань оффист хөрөнгө оруулалт хийх нь ихсэж байна. Үүнийгээ дагаад оффис сонирхох хүний тоо ч маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Би өдөрт 10 гаруй захиралтай уулздаг. Тэдэнтэй үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын боломж зэрэг үр ашигтай бизнесийн талаар мэдээлэл солилцон, мэдлэгээ хуваалцаж, өөрийгөө байнга хөгжүүлж яваадаа баяртай байдаг. Эндээс хэрэглэгчдийн хувьд гоёмсог, тансаг оффисын барилгаас илүүтэй үр бүтээлтэй, таатай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, ухаалаг оффисыг чухалчлах болсон нь анзаарагддаг.
Эдийн засгийн хямрал бидэнд ухамсрын ташуур өгсөн. Эдийн засаг эргэн сэргэж байна. Иргэд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хандлага ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлтийг дагаад үл хөдлөх хөрөнгийн эрэлт нийлүүлэлт нэмэгдэх нь зах зээлийн хууль.
Хямралтай жилүүдэд хүмүүсийн суралцаж хөгжих хүсэл нь ихэсдэг гэдэг. Сүүлийн үеийн залуус орон сууц худалдан авахыг урьтал болголгүйгээр, гадаадад сурч боловсрон өндөр мэдлэг эзэмшиж, дотоод дахь үндэстэн дамнасан гэх мэт томоохон компанид ур чадвараа дээшлүүлэн ажиллахын зэрэгцээ өндөр цалингаасаа хуримтлал үүсгээд, уг хуримтлалаараа хувийн бизнес эрхлэх, хувийн бизнес явуулах оффисын талбайг түрээслэх бус, худалдан авах хүсэл эрмэлзэлтэй болж ирж байна. Нэгэн үеэ бодвол хүмүүс үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, үр ашгаа тооцож сурсан байна. Монголд хөрөнгө оруулалтын соёл дэлгэрч, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж эхэлсэн.
-Хямрал гэдэг том давааны ард гарчихсан бизнесмэнүүд дараагийн шийдвэрээ гаргахдаа оффист хөрөнгө оруулалт хийх буюу худалдан авалт хийх нь ашигтай гэлээ. Мэдээж түрээсэнд мөнгө төлснөөс өөрийн гэсэн оффистой болох нь олон талаараа ашигтай болов уу. Гэхдээ сонголт хийхдээ юуг анхаарах ёстой вэ.
-Оффист хөрөнгө оруулахад анхаарах гол гурван зүйл бий. Нэгдүгээрт үнэ, төлбөрийн нөхцөл, хоёрдугаарт байршил, ирээдүйн үнэ цэнэ, гуравдугаарт зогсоол.
Өмнө нь судалгааны дүнгээс хэлсэнчлэн оффисын зах зээлд худалдан авах эрэлт байгаа боловч хэрэгцээнд нь нийцсэн оффис хэтэрхий үнэтэй, эсвэл төлбөрийн хатуу нөхцөлтэй, эсвэл хямд үнэтэй нь хэрэгцээ хангахгүй байгаа. Хэрэв хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн давуу талуудтай, түүндээ тохирсон үнэ, уян хатан нөхцөлтэй бол борлуулалт маш сайн байгаа гэдгийг хэлмээр байна.
Дараагийн оффис сонгоход хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь байршил, түүний ирээдүйн үнэ цэнэ. Байршлын үнэ цэнэ гэхээр хүмүүс хотын төвд л байвал үнэ цэнэтэй гэж ойлгодог. Мэдээж хотын төвийн байршил үнэтэй байдаг. Гэтэл 20-н жилийн дотор Дубай хот хэрхэн хөгжсөн билээ дээ. Миний хэлэх гэсэн санаа гэвэл одоо үнэтэй биш ч, ирээдүйд үнэ өсөх нь тодорхой байршлыг сонговол Хөрөнгө оруулалтын өгөөж маш өндөр байх боломжтой. Та оффис сонирхож байгаа бол борлуулагчаас нь энэ талаарх мэдээлэлтэй эсэхийг заавал асуугаарай гэж зөвлөх байна.
Мөн дараагийн сонголтонд чухал нөлөөлөх зүйлс бол зогсоол. УБ хот эрчимтэй барилгажиж байгаа ч зогсоолын асуудал хаа сайгүй байгаа. Таны сонгох оффис энэ асуудлыг шийдсэн байх хэрэгтэй.
-Таны ажиллаж буй энэ Хоймор оффис хөрөнгө оруулагчдад ямар давуу талуудыг олгож байгаа вэ.
-Ер нь бид нар Хоймор оффисоороо дамжуулж хэрэглэгчдэд бэлэг өгч байгаа гэж боддог /инээв/. Манай Хоймор оффис 2018 оны 1 сараас хэрэглэгчдээ хүлээн авч эхэлсэн ч одоогоор 65% дүүргэлттэй байна. Борлуулалт, түрээсийн биелэлт маш сайн байгаа. Би хувьдаа 3 сарын хугацаанд хагас жилийн борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлчихээд байна.
Оффисын маань давуу талууд гэвэл үнэ 2,500,000-2,900,000₮. Дээр нь бид банкны хамгийн бага буюу 1,15 сарын хүүтэй, 60 сарын хугацаатай оффисын зээлийг санал болгож байгаа.
Оффисын маань байршил ирээдүйн Бизнесийн шинэ дүүрэг болон хөгжиж байна. Учир нь манай байршилд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт орон сууцыг оролцуулахгүйгээр 23 оффис, үйлчилгээний төвийн барилга барих зөвшөөрөлтэй обьектууд бүртгэлтэй байгаагаас нилээдгүй олон барилгын ажил явц дундаа өрнөж байна.
Зогсоолын хувьд бид оффисынхоо баруун талд 3000 м2 талбайд 100 автомашины зогсоол төлөвлөсөн нь УБ хотын цорын ганц 100 машины зогсоолтой оффис гэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Мөн дээр нь оффисыг маань Япон хөрөнгийн менежментийн компани хариуцан ажиллаж, байнгын тохилог, цэвэр цэмцгэр орчинд хэрэглэгчдээ халамжлан ажиллаж байгаа нь борлуулалтын үр дүнд тодорхой нөлөө үзүүлж байна.
-Хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тохирсон, чанартай бүтээгдэхүүн санал болгож байгаа борлуулалтын ажилтны хувьд сэтгэл тэнэгэр байдаг болов уу. Танай оффисын талаар мэдээллийг хаанаас авах боломжтой вэ.
-Тийм шүү. Миний 10 гаруй жилийн хугацаанд ажилласан төслүүдээс хамгийн таатай төсөл нь Хоймор оффис маань. Оффисын талаар мэдээлэл авахыг хүсвэл миний 9990-0184 дугаараар холбогдох боломжтой. Мөн манай төслийн www.hoimor.mn сайтаар дамжуулан http://www.hoimor.mn/#brochure брошурыг татаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Д.ҮЗЭГТЭН