Гэр хорооллынхон интернэтэд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Гэр хорооллынхон интернэтэд холбогдлоо

Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Ч.Сайханбилэг гишүүн гэр хорооллыг интернэтжүүлэх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн гэр хорооллын бүх хороод интернэттэй холбогдоод байна. Учир нь тус дүүргийн 4,5,13,14,16,17,19,22 дугаар хорооны  оршин  суугчид  хорооныхоо  Засаг  даргын  байранд суурилуулсан компьютерүүдийг  ашиглан үнэ төлбөргүйгээр  интернэтэд холбогдох боломжтой болоод байгаа юм. Дээрх хороодын байранд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг өөрийн хөрөнгөөр 30 гаруй LCD дэлгэцтэй иж бүрэн компьютер суурилуулж өгчээ.

Харин гэртээ интернэттэй болохыг хүссэн айл өрхүүдэд Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын хөрөнгө оруулалтаар төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр нийт  700 гаруй интернэт  модем гардуулан өгсөн байна. Ингэснээр тус дүүргийн 800 гаруй өрх нэг жилийн туршид үнэ төлбөргүй дараагийн хоёр жил хөнгөлөлттэй үнээр гэртээ интернэт  ашиглах эрхтэй болж байгаа юм. Интернэтгүйгээр  өдөр тутмын ажил амьдарлаа төсөөлөх аргагүй үе ирж байгаа  өнөө үед  гэр хороололын иргэд  хүссэн цагтаа хэрэгцээтэй мэдээллээ авдаг болж байна. Гэр хорооллыг интернэтжүүлэх энэхүү  төслийн хүрээнд мөн  Улиастайн соёлын төвд 100  интернэт модемийг  гардуулах үйл ажиллагаа боллоо. Ч.Сайханбилэг гишүүн анх 2008 онд ярьж байсан Лондон,  Хонгонкийг  холбосон интернэт шилэн кабелийг монголоор дайруулж мөнгө босгох тухай санаачлага биелэлээ олсон талаар энэ үеэр дуулгасан юм.

Дээрх арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэд оролцож гэр хорооллын нөхцөлд  үнэ төлбөргүйгээр интернэттэй холбогдох болсондоо талархаж буйгаа илэрхийллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж