Харин гэртээ интернэттэй болохыг хүссэн айл өрхүүдэд Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын хөрөнгө оруулалтаар төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр нийт 700 гаруй интернэт модем гардуулан өгсөн байна. Ингэснээр тус дүүргийн 800 гаруй өрх нэг жилийн туршид үнэ төлбөргүй дараагийн хоёр жил хөнгөлөлттэй үнээр гэртээ интернэт ашиглах эрхтэй болж байгаа юм. Интернэтгүйгээр өдөр тутмын ажил амьдарлаа төсөөлөх аргагүй үе ирж байгаа өнөө үед гэр хороололын иргэд хүссэн цагтаа хэрэгцээтэй мэдээллээ авдаг болж байна. Гэр хорооллыг интернэтжүүлэх энэхүү төслийн хүрээнд мөн Улиастайн соёлын төвд 100 интернэт модемийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Ч.Сайханбилэг гишүүн анх 2008 онд ярьж байсан Лондон, Хонгонкийг холбосон интернэт шилэн кабелийг монголоор дайруулж мөнгө босгох тухай санаачлага биелэлээ олсон талаар энэ үеэр дуулгасан юм.
Дээрх арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэд оролцож гэр хорооллын нөхцөлд үнэ төлбөргүйгээр интернэттэй холбогдох болсондоо талархаж буйгаа илэрхийллээ.