Ногоон байгууламжийн 27 хувийг л арчилж чаддаг

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжийн 27 хувийг л арчилж чаддаг

Ногоон байгууламжийн 27 хувийг л арчилж чаддаг

Энэ зун есөн байршилд бичил цэцэрлэгжилт хийнэ

Урин дулааны улирал ирж, байгаль дэлхий өнгөө хэдийнэ засч эхэллээ. Жилийн энэ үеэр нийслэлд мод тарих, зүлэгжүүлэлт хийх, цэцэг суулгах гээд олон ажил өрнөдөг. Их хотын хүн амын эрүүл мэнд ногоон байгууламжаас ихээхэн хамааралтай. Хотын захиргааны зүгээс нийт 98 га талбайд зүлэг тарьдаг гэж албаны хүн хэлж байна. Энэ нь явган хүний замын хажуу тал, автомашины замын дундах ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг хамаардаг. Мөн сул шороог зүлэгжүүлэх, хүний хөлд талхлагдсан газрыг хатуу хучилттай болгох бүтээн байгуулалттай холбоотой ажлын үед мод, бутыг шилжүүлэн суулгах ажил хийгддэг байна. Өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжийг тор­ доход 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улмаар зургаан байршилд бичил цэцэрлэг­жүүлэлт хийсэн байна. Энэхүү төлөвлөгдсөн төсөв нь нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг нэмэхэд бус арчилгаанд зар­ цуулсан аж. Харин энэ жилийн тухайд 7.5 тэрбум төгрөг болгосон бөгөөд есөн байршилд бичил цэцэрлэг байгуулах юм. Мөн ногоон байгууламжийн арчилгаа болон нягтралыг нэмэгдүүлэх чиглэлд уг төсөв зориулагдах юм байна. “Нэг га талбайд ойролцоогоор 200 гаруй сая төгрөгийн арчилгааны ажил хийдэг гэхээр 98 га талбайд 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг. Тиймээс төрөөс төсөвлөгдсөн мөнгийг зөв зүйтэй ажилд зарцуулахыг хичээж байгаа. Энэ жил их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа гол гудамж, талбайн хэсэгт гоёл чимэглэлийн бут тарих ажлыг идэвхжүүлэх бодлоготой байгаа. Цэцгийн хувьд 30-40 мянган ширхгийг тарьдаг. Энэ нь автозамын уулзвар болон төв зам дагасан хэсэгт хийгдэнэ” гэж Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хэллээ.

  • Энэ жил ногоон байгууламжид 7.5 тэрбум зарцуулна.

  • Нэг га талбайд ойролцоогоор 200 гаруй сая төгрөгийн арчилгааны ажил хийдэг.

  • Нийслэлийн 98 га газарт 400-500 цэцэрлэгчин байх ёстой.

Зам, талбайн хашилт байх­ гүйгээс өвөлдөө зүлгийн талбай их хэмжээгээр талхлагддаг байна. Үүнээс болж жил бүр зүлгийн талбайн 15 хувьд нөхөн сэргээлт хийдэг. Хот тохижилтын газар нийт төвийн хэсгийн 43 газарт ногоон байгууламжийг хариуцан ажил­ладаг. Харин үлдсэн 50 гаруй байршлыг 60 гаруй байгуул­лагаар гэрээний хүрээнд хийлгүүлдэг. дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт хамаарах гудамж, талбайн ногоон байгууламжид төсөв гарган арчилдаг бол, хэнд ч харьяалагддагүй хэсэг газар бас бий. Олон улсын жишгээр нэг цэцэрлэгчин 0.2 га газрыг хариуцан арчилж, торддог. Ингээд бодохоор нийслэлийн 98 га газарт 400-500 цэцэрлэгчин байх ёстой ч, хэзээ ч бүтэшгүй “мөрөөдөл”. Нийтийн эзэмшлийн талбайнаас гадна орон сууцны хороолол, ААН байгууллагын хашаа тусгай хэрэгцээний ногоон байгууламжууд гэж бас бий. Хязгаарлагдмал хэрэгцээний төмөр замын дагуу болон оршуулгын зэрэг ойжуулах шаардлагатай газрууд олон байгаа.

Хотын тоосонцор, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд ногоон байгууламжийг жил бүр системтэйгээр бодлогын төсвийг нэмэхэд тодорхой хэмжээгээр төрийн бодлого шаардлагатай гэж мэргэжилтэн хэлсэн юм. “Одоо бол бид нийтийн эзэмшлийн талбайгаа 27 хувийг л арчилж байгаа гэж үзэж байгаа. Цаана нь нэг хүнд ногдох цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, олон улсын жишигт хүрэхийн тулд 5-6 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. Саяхан есөн дүүргийн ногоон байгууламжийн зарим мэргэжилтэн Эрээн хот явж туршлага судалсан. Эрээн хотын ногоон байгууламжийн үйл ажил­лагааны бодлого, гүйцэтгэл, мод үржүүлгийг судалсан юм. Тэнд төрийн бодлого, шаардлагатай төсөв, нарийн мэргэжилтнүүдийн тусламж­ тайгаар ногоон байгууламжийг бий болгож байна. Зүлэг, ногоо тарих нэг жилийн төсөв нь 150 тэрбум төгрөг байдаг. Харин манай орны хувьд орон тоо, ажиллах хүчин, төсөв мөнгө маш их дутагддаг” гэж мэргэжилтэн Д.Сүхбат нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж