Афганистанд автобус осолдож, 35 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Афганистанд автобус осолдож, 35 хүн үрэгджээ

Афганистаны өмнөд хэсэгт бямба гаригт нийтийн тээврийн автобус осолдож, 35 хүн газар дээрээ өнгөрч, 24 хүн хүнд бэртэл авчээ. Автобус Кандахарыг Кабултай холбодог хурдны зам дээр зорчиж явсан бөгөөд жолооч хурд хэтрүүлж явсны улмаас жолоодлогоо алдаж, онхолдсон байна. Афганистанд авто осол гарах нь олонтаа тохиолддог бөгөөд ихэнхдээ замын чанар муу, автомашины найдваргүй байдал, жолоочийн буруугаас болж гардаг аж.

Дээрх осол бямба гаригийн өглөө Кандахараас зүүн тийш 40 км зайд болсон ба мужийн автозамын газрын дарга Мохаммадоллах уг ослыг жолоочийн хариуцлага болгоомжгүй байдлаас үүдэлтэй хэмээн мэдэгджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж