Ерөнхий сайд Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг шийдлээ | News.MN

Ерөнхий сайд Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг шийдлээ

Ерөнхий сайд Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлуудыг шийдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзан, тулгамдаад буй асуудлуудыг сонсч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал;

  1. Өвөрхангай аймагт 60 ортой хүүхдийн эмнэлэг барих,
  2. Арвайхээр хотод 320 хүүхдийн сургуулийн барилга барих,
  3. Хужирт суманд цахилгаан станц барих,
  4. Богд суманд шилэн кабел тавихаар болов.
  5. ”Мэргэд” сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байна. Шалтгаан нь 1.5 тэрбум төгрөг дутуу байжээ. Үүнийг мөн шийдвэрлэж ирэх есдүгээр сарын 01 гэхэд сургуулийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад бүрэн оруулах үүрэг өгөв.
  6. Арвайхээр хотын биеийн тамир спортын газар нь 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдүүлэхээр болов.
  7. 2018 онд 13 сумын ахмадын төвд тус бүр 5 сая төгрөгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаруулан авч өгөхөөр шийдвэрлэв
  8. Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг 200 сая төгрөгөөр бэлдэж хангахаар болов
  9. Арвайхээр хотод 200 сая төгрөгийн өртгөөр оёдлын үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхээр болов
  10. Өвөрхангай аймагт цахилгаан станц барихаар болов
  11. Орхон голын гүүрийн зураг төслийг хийж, бүтээн байгуулахаар болов
  12. Хүүхдийн номын санг барихаар болов
  13. Хүүхэд, залуучуудын ордонг барихаар болов
  14. Ахмадын өргөөг барихаар болов зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн иргэд Ерөнхий сайд ийнхүү шуурхай ажиллаж байгаад сэтгэл хангалуун, талархаж буйгаа илэрхийлээд Ерөнхий сайд болоод Засгийн газрын цаашдын ажилд амжилт хүслээ.

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайд болон бусад албаны хүмүүс, мөн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд багтжээ. Ерөнхий сайдын албан томилолт Баянхонгор аймагт үргэлжилнэ.

Эх сурвалж: zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

666 2018-05-08 202.21.106.132

ДУРААРАА ЦЭНГЭЖ ДУНД ЧӨМГӨӨ ДУНДАА ХИЙЖ ДУРААРАА ЦЭНГЭ.ӨӨР ЮУ ХЭЛХЭВ.АРД ТҮМЭНЭЭ МӨХӨСДҮҮЛЖ ЦУС МАХТАЙ НЬ ХАТААЖ ОЛСОН ХЭДЭН ХАЛТАР ЦААСААРАА ГАДААД УЛСАД ОЧООД ДЭЭРЭМДҮҮЛЧЭЭД МАХ ЦУСАА ГАРТАЛ МӨЛЖҮҮЛЧЭЭД ӨМӨӨРӨХ ХҮНГҮЙ БОЛХООРОО ХУДАЛДААД ДУУССАН УЛСЫХА АЛААД ИДЧИХСЭН АРД ИРГЭДЭЭ САНАГАЛЗАВДАА ХӨӨРХИЙ МИНЬ ГАНЦААРДАВ.ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ ХААНА Ч ТА НАР БОЛ НҮГЭЛТЭН ГЭДГИЙГ ЧИНЬ ГЭРЧИЛНЭ.УЛС ОРОНГҮЙ БОЛ ТА НАР ХЭН Ч БИШ ЮУ Ч БИШ. ҮР УДАМТАЙГАА ДАРАА НЬ НҮГЭЛИЙХАА ТӨЛӨӨСИЙГ ДААХЫН БАЙГАА БИЗДЭЭ.ЗА АМЖИЛТ ХҮСИЙ ТУЙЛ ТУЙЛ

Avatar

Зочин 2018-05-08 64.119.18.24

Энэ Ухан сүх Хойд Солонгосын бүдүүн гарыг дуурайгаад байгаа юм уу хаашаа юм

Avatar

Зочин 2018-05-08 64.119.18.24

Угаасаа шийдэх ёстой юмаа очиж байгаад л нэг их асуудал шийдэж, ажил хийсэн хүн болоод шоудах юмаа.

Avatar

Зочин 2018-05-08 202.179.2.147

ene 1980-aad onii zurag bna uu gui yu

Avatar

Зочин 2018-05-08

Ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмнэ гэсэн хэзээ нэмэх юм бол уг нь 2018 ондоо багтаагаад нэмээд өгчвөл сайнсан

Avatar

Зочин 2018-05-08 203.91.116.154

Bolj dee

Avatar

aarii 2018-05-08 59.153.115.95

Mongo horongiig eldeb zuild urehgui tomoohon daatstai ajluudad buteen baiguulaltatad zarmaar bna

Avatar

Браво 2018-05-08 202.9.40.189

Зөв зөв амжилт хүсье

Avatar

Зочин 2018-05-08 66.181.182.140

TSAHILGAAN STANTS DULAANII STANTS HOYERIIN HOOROND ASAR IH ZURUU BII SHUU.TERIIGEE CH YALGAHGUI YANA DAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж